Ном уншиж буй хүний тархины дэлгэцэнд хязгааргүй төсөөлөл, дүрслэлийн энгүй боломж нээгднэ. Зураг бол тэр талдаа дутуу. Матиссыг харсан бол Матиссын л хүрээнд орчихно. Пикассог үзсэн бол Пикассогоос өөр юу ч олж харахгүй. Кино ч ялгаагүй. Хэн нэгэнд Ди Каприог өгсөн бол тэр Ди Каприогоо л харж, Ди Каприогоо л сонгоно. Ном уншиж байгаа хүн бол өөрийн зургийг бий болгож, өөрийн баатрыг санаандаа дүрслээд, өөрөө үйл явдлын дүр төрхийг дэглэнэ. Тиймээс ном уншиж чаддаг хүн киног ойлгодог. Киног үзэж сурсан хүн харин ном уншаад ойлгохгүй ч байж мэднэ.
Like (0) Dislike (0)
Your Comment